• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Иранд айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-02 16:57:27

Ираны ерөнхийлөгч Хассан Роханигийн урилгаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ 1-нд Ираны нийслэл Тегеранд хүрэлцэн очиж, Иранд хийх 3 хоногийн төрийн айлчлалаа эхлүүллээ. Энэ бол тус хоёр орны 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Иранд хийж буй анхны айлчлал юм.

 
Ираны хэвлэлийн мэдээлснээр, 2-нд, Пак Гын Хэ Хассан Роханитой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, олон улсын халуун цэгийн асуудал, бүс нутгийн байдал зэрэг харилцан сонирхож буй асуудлуудаар санал солилцох юм байна.


Үүний хажуугаар мөн хоёр орны худалдааны салбарын төлөөлөгчид уулзаж, эрчим хүч, банк санхүү, шуудан холбоо, дэд бүтэц зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааны ойлголцлын меморандумд гарын үсэг зурах юм байна.
\Ц\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе