• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Евро-Азийн эдийн засгийн холбоо болон Вьетнамын чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлан зөвшөөрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-02 17:08:47

Оросын ерөнхийлөгч Владимир Путин 1-нд Евро-Азийн эдийн засгийн холбоо болон Вьетнамын чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлан зөвшөөрөв. Энэ хэлэлцээр 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор хүчинтэй болох юм.

 
2015 оны 5-р сард Евро-Азийн эдийн засгийн холбоо Вьетнамтай албан ёсоор чөлөөт худалдааны хэлэлцээр тохиролцжээ. Энэ нь ОХУ-ын санаачилсан Евро-Азийн эдийн засгийн холбоо гуравдагч талтай тохиролцсон чөлөөт худалдааны анхны хэлэлцээр юм. 2016 оны 2-р сард Евро-Азийн эдийн засгийн холбооны бусад орнууд уг хэлэлцээрийг батлан зөвшөөрсөн юм.

 
Тус хэлэлцээрийн дагуу Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Вьетнам улс хэлэлцээрт хамрагдсан ихэнх бараа бүтээгдэхүүний импортын татварыг хөнгөлөх болон чөлөөлж худалдааны чөлөөт байдлыг хангах юм байна.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе