• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-02 16:33:59

"Аль-Кайда" бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладенг устгасны 5 жилийн ойн үеэр Америкийн Тагнуулын төв газрын дарга Жон Бреннан 5-р сарын 1-нд, "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадийг устгах нь адилхан чухал ач холбогдолтой гэжээ.

Бреннан NBC телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэр, Америк "Исламын улс"-ыг сөнөөх бөгөөд тус бүлэглэлийг удирдан аймшигтай террорист халдлага явуулдаг толгойлогчийг үндсээр нь устгана, үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна гэжээ.

"Исламын улс"-д цохилт өгөхөд "онцгой өрсөлдөөн" тулгарч буй. Учир нь тэр зөвхөн нэг бүлэглэл төдий биш харин "шинэ үзэгдэл" болсон, мөн дараагийн жилүүдэд Америкт тулгарах сорилт болж байна. "Исламын улс" зөвхөн Ирак, Сирид биш, Ливи, Нигери болон бусад оронд ч ажиллаж байна гэжээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе