• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжилгээ хэмжилтийн шинэ төхөөрөмж бүтээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 10:14:49

Саяхан Ү Ханий Оптикийн үндэсний лаборатори мэдэгдэхдээ, Хятадын клиникийн анхны дижитал PET-ийг амжилттай зохион бүтээж, клиникийн туршилтын шатанд оруулсан байна. Бие даасан оюуны өмчийн эрх бүхий клиникийн дижитал PET-ийн хувьд, орон зайн ялгарал зэрэг гол үзүүлэлтээрээ олон улсын ижил бүтээгдэхүүнээс хоёр дахин илүү гарч, хавдар гэмтлийг хамгийн бага хэмжээнд хүртэл нарийвчлан тогтоож, хорт хавдрын оношийн талаар цаг хожих болжээ. Эмнэлэгийн иймэрхүү үнэтэй багаж төхөөрөмжийн салбарт Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж буйг энэ нь харуулж байгаа юм.

Дижитал PET-ийн технологийг голцуу хорт хавдар, зүрх судасны өвчин, мэдрэлийн системийн өвчин зэрэг хүнд өвчнийг зөв оношлох салбарт ашигладаг. Энэ нь шинжлэх ухааны олон салбарыг хамарч, дээд технологи шаарддаг учир одоогоор бүх дэлхийд зөвхөн хил дамнасан гуравхан компани бие даан зохион бүтээж байна. Хятад улс клиникийн анхны дижитал PET-ийг амжилттай зохион бүтээснээр, энэхүү салбарын зах зээлд импортын бүтээгдэхүүн ноёрхож байсан байдлыг эцэс болгоход тустай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе