• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 15:40:03
Жүншинь агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 2-нд буюу Германы Франкфуртад хуралдсан Азийн хөгжлийн банкны 49-р оны хурлын хугацаанд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личюнь, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао нар уг хоёр байгууллагын хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэх зорилготой ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагааны агуулгад хамтарч хөрөнгө оруулах төслүүд багтсан байна. Хойшид хоёр тал дээд хэмжээний зөвшилцөлийг тогтмол хийх юм байна.

Мөн өдөр Жинь Личюнь хэлэхдээ, хоёр байгууллагын түншийн харилцааг улам эрчимжүүлж чадсанд баяртай байгаа. Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны өнөөгийн сайн харилцаагаа гүнзгийрүүлж, Азийн бүс нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын томоохон шаардлагыг хангах талаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хүсэж байна гэжээ.

Такехико Накао дээр дурдсан хамтын ажиллагааг сайшааж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдах явцад, хоёр байгууллага нягт хамтран ажилласан юм. Хоёр тал бүс нутгийн тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг талаар хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе