• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иран, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гэрээ байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 11:12:07

Иранд айлчилж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ 2-нд Ираны ерөнхийлөгч Хассан Роханитай хэлэлцээ хийж, хоёр тал хамтын ажиллагааны 19 меморандумд гарын үсэг зуржээ.

 
Ираны хэвлэлийн мэдээлснээр, Пак Гын Хэ, Хассан Рохани нар хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, эрчим хүч, банк санхүү, аялал жуулчлал, дэд бүтцийн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан техник, эмчилгээ, эрүүл мэнд зэрэг олон салбарын хамтын ажиллагааны нийт 19 меморандумд гарын үсэг зурсан байна.

 
Хоёр тал бас тэнгисийн тээврийн гэрээ байгуулжээ. 1996 онд тус хоёр орон тэнгисийн гэрээ байгуулсан боловч олон улсын зүгээс хориг тавьж, нөгөө гэрээг нь хүчингүй болгосон юм.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе