• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юань, ам.доллар хоорондын ханш өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 15:01:14

Хятад улсын гадаад валютын арилжааны төвийн 3-нд гаргасан мэдээлэлд тэмдэглэснээр, юань, ам.доллар хоорондын ханш өсөөд 6.4565 болсон байна. Энэ нь 2-ны өдрийнхөөс 24 нэгжээр өсөж, 2015 оны 12-р сарын 15-ны өдрөөс хойших оргил болжээ.

 
Юань, Ам.доллар хоорондын ханш өссөн гол шалтгаан нь Хятадын ардын банкнаас шинэ арга хэмжээ аваагүй, харин олон улсын зах зээлд ам.доллар болон бусад гол валют хоорондын ханш буурснаас боллоо. Ялангуяа Германы аж үйлдвэрийн үзүүлэлт өсөж, ам.доллар, евро хоорондын ханш буурснаас болсон юм. Шинэ бүртгэлээс үзвэл, ам.долларын үзүүлэлт 0.35 хувиар бууран 92.747 болж, фунт стерлинг болон ам.доллар хоорондын ханшид 5 сар турш хамгийн их бууралт гарчээ.

 
Сүүлийн үед юань, ам.доллар хоорондын ханш тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байна.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе