• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжүүд эрчимтэй хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 17:03:27

Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэх их урсгалд, олон тооны жижиг дунд аж ахуйн нэгж хөрөнгө мөнгө, технологи, боломжийн хязгаараас болж, гадаадын зах зээлд өрсөлдөх боломжийг алддаг, зарим нь бүр бэрхшээлтэй тулгардаг байлаа. Тэгвэл яаж амжилтад хүрэх вэ?

Саяхан өнгөрсөн 5-р сарын 1-ний дэлхийн хөдөлмөрчдийн баяраар, Бээжингийн Хааны ордноор зугаалсан хүмүүс анзаарсан байж болох нэгэн зүйлийг онцолж хэлье. Тэр нь юу гэхээр: Хуучин хааны ордны хүрээ, хашааны 2000 гаруй хаалганд том том төмөр цоож өлгөж байсныг бүгдийг эртний онцлог бүхий гялалзсан сайхан цахим зэс цоожоор сольсон байгаа. Эдгээр цахим зэс цоож нь хаалганы харуул хяналт, галаас сэргийлэх зэрэг шинэ технологийн олон чадавхтай бөгөөд шуудан холбооны нууцыг хамгаалах түвшин нь дэлхийн тэргүүний хэмжээнд хүрчээ. Харин энэхүү оюуны өмчийн эрхтэй цахим цоожийг Хятадын Чиндао хотын 50 гаруйхан ажилчинтай Саньлянь хэмээх жижиг аж ахуйн нэгж бүтээснийг тэр болгон хүн мэддэггүй билээ.

Саньлянь хэмээх энэхүү жижигхэн аж ахуйн нэгж бие дааж бүтээсэн 1000 гаруй патентын эрхтэй компани юм. Өнгөрсөн жилийн орлого нь 90 сая ам.доллар болсон байлаа. Эдний хамгийн нэртэй бүтээгдэхүүн болох алганы судасны лугшилтаар таних ганц ширхэг цоож гэхэд жип машины үнэ хэрдэг ажээ. Энэ компани яагаад ийм гайхамшгуудыг бүтээж чадав? Тус компанийн захирал Ван Юйхүй хоёрхон үгээр багцалж хэллээ: "Хамгийн гол нь уян хатан байх. Жижиг, том компаниуд хоорондоо адилгүй байдаг, өөрийн гэсэн уян хатан тал байх хэрэгтэй. Хятадын жижиг дунд аж үйлдвэрүүд яагаад бэрхшээл сорилттой тулгараад байна вэ гэвэл, том компаниуд болон жижиг дунд аж ахуйн нэгжүүд энэхүү уян хатан чанарыг ойлгоогүй байна"гэжээ.

Ван Юйхүй бидэнд "Уян хатан" байх тухай ярилаа. Олонд танигдаагүй Саньлянь цоожны компани хоёр зүйлийг хийж чадсан байна. Тэр нь бренд болон технологи юм. Саньлянь компани эхлээд цоожны брэндийг хөгжүүлж, гадаад дахь зах зээлд захиалга хайж, дотооддоо захиалгыг төлөөлөн үйлдвэрлэж экспортолдог байжээ. Иймэрхүү хэлбэрээр Саньлянь компани гадаадын нэртэй брэндийн цоожны компаныг худалдан авч, хилийн чанад дахь зах зээлийг нээхэд үнэтэй нөөцийг бүрдүүлж чадсан.

Саньлянь компаний брэнд, технологи нь зах зээлийн боломжийг ашиглаж чадсан бол Хятадын олонх жижиг дунд аж ахуйн нэгжийн нөхцөл байдал өөдрөг биш байна. Зарим нь технологийн давуу талтай ч гэсэн боломж индэр дутуугаас болж хүчин сэлбэж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан Чиндаогийн Хай-Эр корпрацын орлогч захирал Дяо Юүфэн хэлэхдээ: "Халуун тогоогоор жишээлэхэд дэлхийн 70 хувийн гэрийн цахилгаан хэрэгслийг Хятадад үйлдвэрлэж байна. Японы халуун тогооны IH технологи зэргийг үнэндээ Хятадын олон аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. Гэвч аж ахуйн нэгжийн цар хэмжээ бага, гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ойлгохгүй, судалгааны хөрөнгө мөнгө хомс учраас хэрэглэгчийн өвөрмөц шаардлагад нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн аргагүй байна."

Хятадын маш олон жижиг дунд аж ахуйн нэгжид хэрхэн ашиг олгож, Хятадад үйлдвэрлэсэн гэх дүр төрхөө өөрчлөх асуудлаар Хай-Эр хил дамнасан цахим худалдааны индэр "интернет+том гадаад худалдаа" хэмээх шинэ загварыг хайн гаргажээ. Энэ индрийг ашиглан, олон жил гадаад худалдаа эрхэлсэн туршлага, том брэнддээ түшиглэж, Хай-Эр гадаад дотоодын үйлдвэрлэлийн холбоосын нөөцөө нэгтгэн, том дунд жижиг хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд захиалгаа өгч, олон төрлийн нөөцийг уялдуулан нэгтгэж, хамтаар хөгжин, хамтаар ашиг хүртэх шинэ загварыг буй болгожээ. Хай-Эр корпорацын дэд захирал Дяо Юньфэн хэлэхдээ, "Захиалгын талаар бид гадаадад дахь 60 гаруй худалдааны компани, 150 гаруй улсын 37000 борлуулалтын баазын мэдээллийг бусад аж ахуйн нэгжтэй хуваалцаж, интернетээр дамжин, гадаадын хэрэглэгч манай индрээс Хятадын барааг хайж олох боломжийг нээжээ. Бидэнд боловсронгуй систем бий. Гаальд мэдүүлэх, татвар буцаах зэргийг хялбар гүйцэтгэж чадна, жижиг дунд аж ахуйн нэгжид зээл өгөхөд бэлэн банк байгаа бөгөөд экспортын явцыг хялбарчилна. Чадварыг дээшлүүлэх талаар Хай-Эрийн нөөцийг нээлттэй болгож, чанарыг батлан, бүтээгдэхүүний дизайн, ложистик, түүхий эдийн үйлчилгээ зэрэг талд жижиг дунд аж ахуйн нэгжтэй Хай-Эрийн давуу тал болон үйлчилгээгээ хуваалцана" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе