• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн хүмүүнлэгийн дээд уулзалтад 80 орчим орны төлөөлөгч оролцохоор байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 13:08:56

НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын дэд нарийн бичгийн дарга О.Бүриан 2 ны өдөр, дэлхийн хүмүүнлэгийн асуудлын дээд хэмжээний анхны уулзалтад 45 орны төр, засгийн тэргүүн зэрэг 80 орны төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна гэжээ.

дэлхийн хүмүүнлэг асуудлын дээд хэмжээний анхны уулзалт 5-р сарын 23-24-нд Туркийн Истанбул хотод болох гэж байна. О.Бүриан Мөн өдрөө Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хэвлэл мэдээллийн бага хурал хийж, дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна. Тэрээр: Улс орны төрийн тэргүүнээс гадна бизнес, авран туслах байгууллага, иргэний байгууллага, нөлөөлөлд өртсөн иргэд, залуучуудын төлөөлөгч зэрэг 80 орны 6000 гаруй төлөөлөгч оролцоно гэжээ.

О.Бүриан хэлэхдээ, 2015 оны бүртгэлээр, бүх дэлхийн 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй бөгөөд 60 сая хүн албадлагаар гэр орноосоо салсан байна. Хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлын дагуу хүмүүнлэгийн үйл ажиллагаа ч даган хувирах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе