• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц Америк "Исламын улс"-ыг агаараас довтолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 11:16:02

Сүүлийн үед "Исламын улс" террорист байгууллага Иракт олон удаагийн халдлага үйлдэж, энэ оны 1-р сараас хойш бараг хэдэн зуун хүний амийг хороожээ. Францын батлан хамгаалах яамны веб сайт 2-ны өдөр мэдээ нийтэлж, Франц, Америкийн арми хамтран Иракийн хил дэх "Исламын улс" бүлэглэлийн объект руу агаараас дайрч, эдгээр объектын ажиллагааг бүрмөсөн алдагдуулсан гэжээ. 

Иракийн цагдаагийн байгууллага 2-нд тэмдэглэхдээ, нийслэл Багдад хотын өмнөд хэсгийн дүүрэгт мөн өдрийн үдээс хойш амиа золиослогч этгээд авто машин дэлбэлсний улмаас наанадаж 16 хүн амиа алдаж, 43 хүн шархадсан байна. Тухайн үед Шитийн бүлгийн олон сүсэгтэн лалын сүмд мөргөл үйлдэхээр явж байсан. Энэхүү халдлагыг "Исламын улс" үйлдсэн байх магадлал өндөр гэжээ.

Энэ бол сүүлийн долоон хоногт Багдад хотод Шитийн бүлэгт чиглэсэн 2 дахь удаагийн халдлага юм. Үүнээс өмнө 4-р сарын 30-нд "Исламын улс" бүлэглэл Багдад хотын өмнөд дүүрэгт авто машин дэлбэлж, 24 хүний амийг хороож, өөр бас 38 хүнийг гэмтээсэн юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе