• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гал зогсох хэлэлцээрийг мөрдөхийг шаарджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 11:16:45
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 2-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, Сирийн Алеппо бүсэд зэвсэгт мөргөлдөөн хурцдаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд даруй гал зогсож, эгэл иргэдийг хохироохоос зайлсхийхийг мөргөлдөгч талуудаас шаарджээ. 

Мөн өдөр Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри нар Сирийн нөхцөл байдлын тухай утсаар ярьж, мөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрийг чанд мөрдөхийг уриалжээ. Үүнээс гадна, гол зогсоох хэлэлцээрийг нухацтай мөрдөж, дотоодынхоо аюулгүйн болон хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулан, дараагийн ээлжийн энхийн хэлэлцээ бодит ахиц дэвшилтэй болоход нааштай нөхцөл боломж олгохыг Жонн Керри мөн өдөр Женевт Сирийн мөргөлдөгч талуудад хандан уриалжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужарик 2-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэхдээ, Алеппо бүс дэх зэвсэгт мөргөлдөөн хурцдаж, эгэл иргэдийг оролцуулсан олон хүн амиа алдан, шархдаж байгаа болохоор мөргөлдөгч талууд даруй гал зогсоож, эгэл иргэдийг хамгаалах үүргээ биелүүлэхийг ерөнхий нарийн бичгийн дарга шаардаж байна. Түүнчлэн Америк, Орос зэрэг улс орнууд улам их хүчин чармайлт гарган, Сирийн эгэл иргэдийн гай зовлонг багасгаж, Женевийн энхийн хэлэлцээг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе