• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тамхигүй өдрийн арга хэмжээ зохиож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-30 17:24:52

5-р сарын 31-ний өдөр бол дэлхийн тамхигүй өдөр юм. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Энгийн хайрцаг" уриан дор арга хэмжээ зохион байгуулж, улс орнууд тамхийг энгийн хайрцагтай худалдахыг уриалж байна.

Энгийн хайрцаг гэдэг нь стандартад нийцсэн хайрцаг, стандарт хангасан өнгө, үсгээр брэнд, бүтээгдэхүүнийг харуулна. Харин бусад өнгө, сурталчилгаа, брэндын зураг, реклам үсэг зэргийг ашиглахыг хязгаарлан, хориглохыг зааж буй. Энэ бол тамхи татахыг багасгах чухал арга бодлого мөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзжээ.

Өдгөө Франц, Ирланд, Англи тамхийг энгийн хайрцагт савлах хууль боловсруулж, 2016 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлжээ. Зарим улс орнууд мөн ийм төрлийн бодлого боловсруулж байна.

Хууль тогтоож, тамхийг хязгаарлах бодлого болгохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага уриалж байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе