• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбооноос гарах нь Их Британийн эдийн засгийг хохирооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-30 10:11:31

Жүн Шинь Агентлагийн мэдээ: Их Британийн Ипсос-МОРИ (Ipsos-MORI)5-р сарын 29-ний өдөр байцаалтын тайлан гаргаж, Европын холбооноос гарах нь Их Британийн эдийн засгийг хохироох болно гэж Их Британийн 90 хувийн эдийн засагч үзэж байна гэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, энэ удаа 600 гаруй нэрт эдийн засагчийн дунд асуулга явуулсан бөгөөд энэ нь цар хэмжээгээр хамгийн томд орно. Асуултад Их Британийн хатан хааны эдийн засгийн холбоо болон Худалдааны эдийн засгийн ухааны нийгэмлэгийн гишүүд багтсан байна.

Байцаалтын үр дүнгээс үзвэл, Их Британи Европын холбооноос гарах нь Бүх Европын холбооны экспортын зах зээлд цохилт өгөх болно гэж асуултад оролцсон эдийн засагчдын 88 хувь нь үзсэн бол Их Британи Европын холбооноос салах нь Их Британийн гэр бүлийн орлогот сөргөөр нөлөөлөх болно гэж 82 хувийн эдийн засагчид үзжээ.

Их Британийн ерөнхий сайд Давид Камерон үүнтэй холбогдуулж мэдэгдэл гаргаж, энэ байцаалт олонх эдийн засагчид Их Британи Европын холбооноос салахыг эсэргүүцэж байгааг харуулж байна. Европын холбооноос салах нь Их Британийн эдийн засгийг хохироох бөгөөд ажлын байраар хангахад тусгүй, юмны үнийг өсгөх болно гэжээ.     \Г. Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе