• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн хүмүүнлэгийн өндөр түвшний уулзалт болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-30 19:34:48

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан өнөөдөр мэдэгдэхдээ, Хятад Америкийн зөвшилцлөөр Хятад Америкийн хүмүүнлэгийн өндөр түвшний 7-р ээлжит хурал, Хятад Америкийн Стратеги, эдийн засгийн 8 дахь хэлэлцүүлэг 6-р сарын 6-7-ны өдрүүдэд Бээжинд болно гэлээ.

Тэрээр, Хятад улсын дарга Ши Жиньпиний онц төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лью Яньдүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керритэй Хятад Америкйн хүмүүнлэгийн солилцооны 7-р өндөр түвшний нэгдсэн хурлын даргалах болно. Хурал нь "Хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэн, сайн сайхан ирээдүйг цогцлох" уриан дор болж байгаа бөгөөд зорилт нь боловсрол, технологи, соёл, эрүүл мэнд, спорт, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг салбарын солилцоо болон хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Мөн Хятад Америкийн төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хоёр орны шинэ хэлбэрийн том гүрний харилцааг бүтээн байгуулахад шинэ үүрэг гүйцэтгэхэд оршино. \Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе