• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин Хятад Египетийн дипломат харилцаа тогтоосны 60 жилд баярын цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-30 20:40:56

Хятадын улсын дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Ал-Сиси харилцан цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцааг тогтоосны 60 жилийн баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, 60 жилийн тэртээ Хятад Египет хоёр агуу орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. 60 жилийн турш Хятад Египет хоёр орны хамтын хүчин чармайлтаар хоёр орон улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөнөөр хамтран ажиллаж, амжилтад хүрсэн. Хятад Египетийн харилцаа нь Хятад улс Арабын орнуудтай, Хятад улс Африкийн орнууд болон хөгжиж буй орнууд хоорондын харилцааны жишиг болоод байна. Бид Хятад Египетийн харилцааны ирээдүйд итгэл төгөлдөр байна. Эрхэм таны хамт миний бие хоёр орны иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлэн, хоёр орон, хоёр орны ард иргэддээ үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэлээ. \Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе