• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Филиппиний шинэ ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-30 20:58:56

Хятад улсын дарга Ши Жиньпин 30-нд Дутертед цахилгаан илгээж, Филиппиний шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон баяр хүргэлээ.

Баярын цахилгаандаа, Хятад Филиппиний найрсаг харилцаа нь урт удаан түүхтэй, хоёр орны ард иргэд гүн зузаан уламжлалт нөхөрлөлтэй. Найрсаг, тогтвортой, эрүүлээр хөгжиж буй Хятад Филиппиний харилцаа хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг тусад нийцэж байна. Хятад Филиппиний сайн хөршийн найрамдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны удирдагчдын хамтын үүрэг хариуцлага юм. Хоёр талын хамтаар хүчин зүтгэж, Хятад Филиппиний харилцааг эрүүлээр хөгжүүлэхийг найдаж байна гэжээ. \Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе