• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний хэлсэн үг хүчтэй нөлөөлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 10:51:40

30-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, бүх Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлтийн хурал, академчдийн хурал, Хятадын шинжлэх ухааны нийгэмлэгийн 9 дэх удаагийн төлөөлөгчдийн хурал дээр чухал үг хэлж, "Хоёр зуун жил"-ийн тэмцэх зорилтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлж, Хятадын онцлогтой бие даан шинэчлэх замыг тууштай баримталж, дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээ, эдийн засгийн эргэлтийн гол талбар, үндэсний чухал хэрэгцээ шаардлага руу чиглүүлж, олон салбарын шинжлэх ухаан технологийн шинэлэлтийг түргэтгэж, дэлхийн шинжлэх ухаан технологийн өрсөлдөөний эхний боломжийг ашиглах хэрэгтэй гэж онцолжээ. Ши Жиньпиний хэлсэн үг хуралд оролцогсодын дунд хүчтэй нөлөөлж стратегийн боломжтой цаг хугацааг яаралтай ашиглаж, шинэчлэлтээр хөгжлийг хөшүүрдэхийг баримталж, шинжлэх ухаан технологийн оргилд зоригтой авиран гарч, шинэ Хятад улс байгуулагдсны 100 жилийн ойн үеэр дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг орон болохын төлөө дорвитой хичээн урагшлах ёстой хэмээн нийт олон үзсэн байна.

Хятадын шинжлэх ухааны академийн академич Гүө Хуадүн хэлэхдээ: Энэ удаагийн хурал урьд өмнө байгаагүй өргөн дэлгэр болов. Бодлого тогтоогч, удирдлага, шинжлэх ухаан технологийн ажилтан төдийгүй холбогдох аж ахуйн нэгжийн эзэд бүгд цугларч, шинжлэх ухаан технологийн шинэчлэлтийн тухай судлан ярилцаж байна. 1978 оны бүх Хятадын шинжлэх ухааны хурал Хятадад энэ салбарын урин хаварыг авчирсан учир өнөөдөр Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэлт өрнүүн хөгжлийн цаг эрин зүг тогтвортой урагшилж байгаа юм гэжээ.

Хятадын шинжлэх ухааны нийгэмлэгийн 9 дэх хурлын төлөөлөгч, Хятадын инженерийн академич Чэн Сайжюень хэлэхдээ: Шинжлэх ухаан судалгааны зардал, шинжлэх ухаан технологийн удирдлагын тогтолцоо нь эрдэмтэдийн шинэчлэлийн ажиллагаанд үйлчлэх ёстой хэмээн Ши Жиньпин дурдсан байна. "Хоёр зуун жил"-ийн тэмцлийн зорилтын жолоодлого дор, Хятад улс шинэчлэлтийн явцад тулгарсан асуудлыг шат дараатай зохицуулж, дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг орны эгнээнд нэгдэн орох болно гэдэгт итгэж байна гэжээ.

Хятадын шинжлэх ухааны нийгэмлэгийн 9-р хурлын төлөөлөгч Жян Хаоминь хэлэхдээ: Ши Жиньпин механизмын шинэчлэлт болон шинжлэх ухаан судалгааны идэвхжилыг бадруулах талаарх олон агуулгыг хамруулсан нь шинжлэх ухаан технологи болон эдийн засгийн гүнзгий уялдаа холбоонд ашигтай юм. Шинжлэх ухаан технологийн ажилтанд орон зай олгож, тэдэнд үйлчлэх гэвэл, энэ салбарын удирдах эрхийг шинжлэх ухаан технологийн хошуучлагч нарт олгох ёстой. Эдгээр нь шинэчлэлтийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ашигтай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе