• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Америкийн Конгрессын депутатуудын группийнхэнтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 09:31:45
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дэжян 30-ны өдөр Ардын Их Хурлын ордонд Америкийн Сенатын гишүүн Стеве Дайнес тэргүүтэй Америкийн Конгрессын депутатуудын группийнхэнтэй уулзав.

Жан Дэжян: Сайн сайхан хөгжиж буй Хятад Америкийн харилцаа хоёр орон болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Энэ оны сүүлийн хагас жилд, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал болон Америкийн Сенат шинэ ээлжийн харилцааны механизмын хурал хийх болно. Хоёр орны хууль тогтоох байгууллага харилцаа холбоогоо баримтлах нь өвөр хоорондын ойлголтыг нэмэгдүүлж, буруу ойлголтоос зайлсхийж, хамтын ажиллагаанд харш саад учирахаас сэргийлэх болно гэж хэлсэн байна.

Стеве Дайнес болон группийн гишүүд сонирхож буй асуудлаар үзэл бодлоо солилцож, Америк Хятадын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагш ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.      /Сайн -Өлзий/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе