• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дугуй ширээний хурал болов 

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-31 09:53:53

"Хятад Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр орны худалдаа, шинжлэх ухаан болон соёлын салбарын хамтын ажиллагаанд гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор болж буй Хятад Оросын найрамдал Зөвлөлийн энх тайван болон хөгжлийн хорооны хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөвлөлийн 2-р дугуй ширээний хурал 5-р сарын 30-ны өдөр Оросын Сочид болжээ.

Хурлын дарга, Хятадын ОУР-ын дарга ван Гэннянь болон Оросын талын дарга, "Өнөөдрийн Орос"-ын Олон Улсын Мэдээний Агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев хамт хурлыг даргалж, үг хэлсэн байна.

Хятадын ОУР, "Үнэт цаасны мэдээ сонин"-ы хороо, Жүн Хуа сайт, Гань Су мужийн радио, кино, телевизийн хороо, Ардын зурагт сэтгүүл зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон "Өнөөдрийн Орос"-ын Олон Улсын Мэдээний Агентлаг, "Орос 24" телевиз, "Өнөөдрийн Орос" телевиз, "Оросын түүх" суваг зэрэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл дугуй ширээний хуралд оролцжээ.

Ван Гэннянь хэлсэн үгэндээ: Хоёр талын худалдаа, шинжлэх ухаан болон соёлын салбарын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өгч буй мэдээллийг юугаар ч орлуулшгүй юм гэж онцолсон байна.

Дмитрий Киселев: Хятад Оросын хамтран зохион байгуулж буй "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл"-ийн жилийн үйл ажиллагаа нь хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны салбараа үргэлжлүүлэн өргөтгөх, харилцаагаа гүнзгийрүүлэхэд шинэ аз завшаан боллоо гэжээ.   \Г. Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе