• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад Америкийн хэлэлцээний нээлтийн ёслолд үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-06 14:46:50

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Дяо-юйтай төрийн зочид буудалд Хятад Америкийн стратеги, эдийн засгийн 8-р хэлэлцээ болон Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцооны 7-р дээд уулзалтын нээлтийн ёслолд оролцон хэлсэн үгэндээ: "Хятад Америкийн шинэ хэлбэрийн том улсын харилцааг байгуулахын тулд мятрашгүй зүтгэе" сэдвээр илтгэл тавьжээ. Илтгэлдээ, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, хамгийн том хөгжсөн орны эдийн засгийн цогц болох Хятад, Америк хоёр орон болон бусад улс орны иргэдийн ашиг сонирхолд суурилан, хариуцлагаа хүлээн, Хятад Америкийн шинэ хэлбэрийн том улсын харилцааг байгуулах чиглэлээр урагшлах ёстой гэжээ.

Өдгөө дэлхий дахин олон туйлаар хөгжиж, эдийн засаг даяаршин, нийгэмд мэдээ мэдээлэл түгэж, улс орнуудын ашиг сонирхол нягт холбогдож байна. Ямар ч ашиг тусгүй сөргөлдөх нь цагийн урсгалд нийцэхгүй боллоо. Хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх нь цаг үеийн шаардлага мөн гэж Ши Жиньпин онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Энэ он Хятад улсын "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний эхний жил. Бид эдийн засгийн нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэхэд итгэл дүүрэн байна. Хятад улс дэлхий дахинд улам олон хөгжлийн боломж хангаж, Америк болон бусад орнуудтай нягт хамтран ажиллана гэжээ.

Америкийн ерөнхийлөгч Барак Обама тус арга хэмжээнд хэлэх үгээ бичгээр илгээж, Хятад улс тогтвортой, энх тайван, хөгжиж, дэлхийн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэхийг Америк сайшаана. Америк Хятад гар гараа холбож, дэлхийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахыг хүсэн хүлээж байна гэжээ.   \Сарантуяа\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе