• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэньчаний дагуул хөөргөх төвөөс анх удаа дагуул хөөргөх гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-24 15:58:13
"Чан Жэн-7" зөөгч пуужинг хөөргөх төлөвлөгөөг 6-р сарын 25-29-нд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Хятад улсын шинээр байгуулсан Хайнань мужийн Вэньчан дахь дагуул хөөргөх төвөөс хөөргөх гэж байна. Энэ бол Хятад улсын шинээр зохион бүтээсэн зөөгч пуужинг шинээр байгуулсан дагуул хөөргөх төвөөс хөөргөх гэж байгаагаараа онцлог юм.

"Чан Жэн-7" зөөгч пуужингийн анхны нислэг бол Хятад улсын сансрын орон зайн лабораторийн төслийн "эхний гараа" болж байгаа юм. Уг пуужин 53.1 метр урт, нислэг хийх нийт хүндийн жин 600 орчим тонн бөгөөд одоогоор хамгийн найдвартай, хамгийн аюулгүй, хамгийн бохирдолгүй зэрэг онцлогтой, Хятад улсын нисэгчтэй сансрын станцын төслийн дараа дараагийн нислэгт зориулж бүтээсэн байдаг. Сансар аяллын технологийн корпорацын "Чан Жэн-7" зөөгч пуужингийн төслийн дэд командлагч Жан Тао танилцуулахдаа:

"Чан Жэн-7 зөөгч пуужингийн хамгийн гол онцлог бол шинэ хөдөлгүүр. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн шингэн хүчилтөрөгчийн керосин мотор ашигласан болохоор хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй. Мөн энэхүү зөөгч пуужингийн үндсэн чадал нь өмнөх пуужингуудаас бараг 60 хувиар илүү, 2-р үеийн пуужингийн чадлыг нэмбэл бүр ч их болно. Түүнчлэн пуужингийн бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж, улам зүй зохистой, шинжлэх ухаанч болгосон" гэжээ.

Жан Тао хэлэхдээ, "Чан Жэн-7" зөөгч пуужинг зохион бүтээхэд нэгэнт 8 жил зарцуулсан бөгөөд их олон гол чухал техникийн шинийг санаачилж, ирээдүйн дагуул хөөргөх ажилд нааштай баталгаа хангасны зэрэгцээ, Хятад улсын шинэ үеийн дунд оврын зөөгч пуужингийн үндсэн хэв загвар болж, сансар аяллын үйлсийн гол чухал хүчин болж ажиллах болно гэв.

Удахгүй анхны нислэгээ хийх гэж буй "Чан Жэн-7" зөөгч пуужингаас гадна Хайнань мужийн Вэньчан дахь дагуул хөөргөх төв анхны үүргээ биелүүлэх гэж байгаагаараа хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Жючуань, Шичан, Тай-Юаний дагуул хөөргөх төвийн дараа байгуулсан Хятад улсын 4 дэх сансрын нислэгийн төв болох тус төв геологийн байршлын хувьд маш өвөрмөц болохоор Хятад улсын сансар аяллын ерөнхий байршуулалтыг улам сайн, зүй зохистой болгох юм. Вэньчаний дагуул хөөргөх төвийн дэд командлагч И Зичянь танилцуулахдаа:

"Хөөрлөх төвийг яагаад Хайнань мужийг сонгосон бэ гэвэл дараах хэдэн давуу талыг харгалзсан юм. Тухайлбал: Нэгд өргөрөг нь дор болохоор нислэгийн үр ашгийг дээшлүүлэн, өртгийг буруулж, дэлхийн бөмбөрцгийн ижил тойрог замын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Хоёрт, хөөргөх зүг чиг нь саруул уудам, аюулгүйн найдвар сайтай, пуужингийн үлдэгдэл хаягдал далайн усан хил дэх хүнгүй бүсэд бууна. Гуравт, далайн тээврийг ашиглаж болох болохоор том оврын пуужинг ачиж зөөвөрлөхөд тулгарах хүндрэлтэй асуудлуудыг зохицуулж чадна зэрэг болно" гэжээ.

И Зичянь цааш нь хэлэхдээ, Вэньчаний дагуул хөөргөх төвийг ашиглалтад оруулснаар Хятад улсын тэнгисийн эрэг дагуух бүс, дотор газрыг нэгтгэж, өндөр өргөрөг, доор өргөргийг нэгтгэх болохоор төрөл бүрийн пуужин хөөргөх үүргийг улам уян хатан биелүүлэхэд ашигтай, Хятад улсын сансар аяллын хэтийн эрэлт хэрэгцээг хангаж, олон улс дахь дагуул хөөргөх үйлчилгээний өрсөлдөх хүчин чадлыг ихээр дээшлүүлэх болно гэв.

6-р сарын 22-ны үдээс хойш, зөөгч пуужин болон ачаалал угсралтын цогц тоног төхөөрөмжийг хөөргөх талбайн туршилтын талбайд хүргэж, босоогоор нь тээвэрлэх ажил урагштай явагдсанаар "Чан Жэн-7" зөөгч пуужин нь албан ёсоор хөөргөх үе шатандаа шилжсэн бөгөөд холбогдох бүхий л бэлтгэлийг хангаад байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе