• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи "Европын холбооноос гарах" асуудлаар Европын парламент онцгой бүгд хурал хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-25 17:25:11

Европын парламентын дарга Мартин Шулз 24-нд мэдэгдэл гаргаж, 28-нд Европын холбооны дээд хэмжээний бага хурал болно. Түүнээс өмнө амжуулж, Их Британи "Европын холбооноос гарах" асуудлаар Европын парламент онцгой бүгд хурал хуралдуулан, мөн асуудлаар олон нийтийн санал асуулга явуулсны үр дүнд үнэлгээ хийж, "Европын холбооноос гарах" дүрэм журмыг нарийсгах асуудлаар санал хураана гэдгээ мэдэгдлээ.

 
Мартин Шулз 24-ний үдээс өмнө Европын парламентад суудалтай нам бүлгийн удирдагчдын хурлыг даргалж, Их Британи "Европын холбооноос гарах" асуудлаар олон нийтээс санал хураасан дүнгийн тухай ярилцжээ. Тэрээр хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: дараагийн долоо хоногт Брюссельд болох онцгой бүгд хурлаар мөн энэ тухай санал хурааж, удалгүй болох Европын холбооны дээд хэмжээний бага хуралд Европын парламентын байр суурийг дэвшүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе