• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

IMF Дэлхийн банк Их Британий байдалд анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-25 16:39:07

Олон улсын валютын сангийн захирал Лагарде, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юн Ким нар 24-нд тус тус мэдэгдэл нийтэлж, Их Британи Европын холбооноос тусгаарлах санал өгсний дараах байдалд анхаарал хандуулж, IMF болон Дэлхийн банкны гишүүдэд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Лагарде мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Их Британин, Европын холбоо хамтран ажиллаж, шинэ эдийн засгийн харилцаанд тогтвортой шилжихийг IMF Их Британи, Европын холбооны эрх баригчдаас шаардаж байна. Их Британийн төв банк, Европын төв банк банкны системд гүйлгээ хангаж, банк санхүүгийн зах зээл хэт хэлбэлзэхээс зайлсхийх амлал хийснийг IMF хүчтэй дэмжинэ, шаардлагатай үед гишүүддээ тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Жим Юн Ким мэдэгдэлдээ, Их Британийн засгийн газар, Европын холбоо 2030 он гэхэд ядуурлыг бууруулах хамтын зорилтоо биелүүлэхэд нь Дэлхийн банк нягт хамтран ажиллаж, дэлхийн хамгийн буурай хүмүүст тусламж үзүүлнэ гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе