• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-25 16:48:32

БХАТИХ-ын БХ-ны дарга Жан Дэжян 25-ны өдөр Ардын их хурлын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

Жан Дэжян: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нар Хятад Оросын урт хугацааны стратегийн өндөрлөгөөс хоёр орны харилцааг удирдан төлөвлөсөн байна. Хоёр тал улс төрийн талаар харилцан бат бэх стратегийн уялдаатай, эдийн засгийн талаар харилцан хамтын ажиллагааны гол тэргүүлэх түнш, олон улсад нягт хамтран ажиллаж, Хятад Оросын хамтын ажиллагааны стратегийн ач холбогдол улам тодорхой болж байна гэжээ.

Тэрээр: Хятад, Оросын хууль тогтоох байгууллагын солилцоо хамтын ажиллагаа амжилтад хүрч байна. Хоёр тал цаашид сайтар харилцаж, олон салбарын хамтын ажиллагаанд хуулийн баталгаа хангах ёстой гэжээ.

Путин: Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг ОХУ ихэд чухалчилдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам нягт болохыг хүсэж байна гэжээ.
 
\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе