• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөлийн зэмлэлийг хүлээж авахгүй гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-25 16:07:48

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 24-ний өдөр хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл нийтэлж, дахин баллистик пуужин хөөргөсөн хэмээн зэмлэн буруушаасныг БНАСАУ-ын тал хүлээн авахгүй гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэхдээ, БНАСАУ баллистик пуужин туршин хөөргөж байгаа нь Америкаар толгойлуулсан дайсагнагч этгээдийн урт хугацааны заналхийллийн эсрэг авч байгаа өөрийгөө хамгаалах зорилготой арга хэмжээ, мөн ч эдийн засгийн байгуулалт болон цөмийн зэвсгийн байгуулалтыг зэрэг хөгжүүлэх хөгжлийн чиг шугам. БНАСАУ-д тасралтгүй цэрэг дайны заналхийлэл үзүүлж байгаа Америк бол Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байгаагийн хамгийн том "хэргийн эзэн" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе