• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр талт хэлэлцээр бол зохицуулалтын хамгийн сайн арга хэлбэр юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-26 16:44:23

Испаний улс төр судлаач, адил бус соёл судлалын ухааны доктор Марк Сержас Коасе саяхан хэлэхдээ, хоёр талт хэлэлцээр бол Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх санал зөрөлдөөнийг зохицуулах хамгийн сайн арга хэлбэр юм гэжээ.

Тэрээр: Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх санал зөрөлдөөний хувьд, хөндлөнгийн шүүн таслалтаар дамжин ганц талаасаа дүгнэлт шийдвэр гаргах зохисгүй юм. Харин тухайн орнууд хоорондоо улс төрийн давхаргын зөвшилцөлөөр дамжин зохицуулалтын арга зам хайвал зохино гэжээ.

Тэрээр: Хэлэлцээр нь хоёр талын хамтын ажиллагааг ахиулахад тустай юм. "Хэрэв бид тухайн орнуудын өөр өөрийн соёлын багтаамжтай хийгээд эесэг зохицонгуй хэсгийг ойлгоход хүрвэл, хоёр талт гэрээ тохиролцох нь асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам мөн гэдгийг мэдэж болох юм" гэжээ.

Марк Сержас Коасе: Хөндлөнгийн шүүхээс Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хийсэн ямарваа шүүн таслалт нь бүгд ганц талын үйл ажиллагаа юм. Шүүн таслалтын бүх үйл явц бүгд хууль бус чанартай. Хэрэв тухайн орнуудын аль нэг нь хөндлөнгийн шүүхийн хууль ёсны чанарыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүн таслалт нь ямар ч ач холбогдолгүй юм гэжээ.

Тэрээр: 2002 онд Хятад улс, АСЕАН-ы 10 оронтой "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-т гарын үсэг зурж, шууд холбогдох орнууд найрсаг зөвшилцөл, хэлэлцээр, энх тайваны арга хэлбэрээр холбогдох санал зөрөлдөөнөө зохицуулахыг талууд амласан байдаг юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе