• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -нд гарын үсэг зурсны 15 жилийн ойг тэмдэглэжээ

CRI       (GMT+08:00) 2016-06-26 15:52:08

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 25-нд Бээжинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -нд гарын үсэг зурсны 15 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцож "Хятад, Оросын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё" сэдвээр үг хэлж, Хятад, Орос үргэлжлэн мөр зэрэгцэн тэмцэж, гэрээнд тогтоосон зөв замаар эрс бат урагшлан шинийг санаачлан бүтээж, Хятад, Оросын харилцааны сайн сайхан ирээдүйг хамт цогцлоож, үр хүүхдээ энх тайван, найрсаг, гэрэл гэгээтэй ертөнцөд амьдруулъя гэжээ.

Ши Жиньпин: 15 жилийн өмнө Хятад Орос хоёр тал "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -нд гарын үсэг зурж, хоёр орны холбоо байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй гэсэн шинэ хэлбэрийн улс орны харилцаа, үеийн үед найрсаг байх гэсэн ухагдахууныг хуулийн хэлбэрээр бататгаж, хоёр орны харилцааг 21-р зуунд урт хугацаагаар хөгжүүлэхэд бат бэх хуулийн үндэс суурь тавьж өгсөн юм гэжээ.

Ши Жиньпин: 15 жилийн турш гэрээний зориг санааны дагуу, Хятад, Орос тал бүрийн стратегийн түншийн харилцаагаа улам өндөр түвшинд хөгжүүлэн олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орон дээд түвшний улс төрийн итгэлцэл байгуулсан юм гэжээ.

Путин: 15 жилийн өмнө "Орос Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -нд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаанд чухал үйл хэрэг болох юм. Орос, Хятадын найрамдал өнө эртний бөгөөд Орос, Хятадын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа бол найрсаг харилцан хүндэтгэсэн, тал талын ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлыг бүрэн харгалзсаны үндсэн дээр байгуулагдсан юм. Энэхүү харилцаа нь хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд хоёр орны урт хугацааны хөгжлийн зорилготой зохицож байгаа юм. Мөн дэлхийн болон бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд ашигтай юм. Хятадын талтай хамт засгийн газар, парламент, орон нутаг, иргэдийн зэрэг олон шатны солилцоог эрчимжүүлж, гадаад харилцаа, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нягтруулахад Оросын тал бэлэн байна гэжээ.

Тэмдэглэх ажиллагаа эхлэхээс өмнө хоёр төрийн тэргүүн 2016 оны Хятад, Оросын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн сурвалжилга хийх үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе