• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баруун тэнгисийн хилийн шугамыг шударга тогтоохыг БНАСАУ шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-26 16:41:35

БНАСАУ-ын Батлан хамгаалах хороо 25-нд тайлан нийтэлж, Солонгосын хойгийн баруун тэнгисийн асуудлаар Америк, БНСУ зориуд хурцадмал байдал үүсгэж байгааг зэмлэн буруушаахын зэрэгцээ баруун тэнгисийн хилийн шугамыг шударга, бодитой тогтоохыг тэднээс шаардав гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 25-нд мэдээллээ.
 
Тайланд, баруун тэнгисийн хилийн цэрэг дайны хурцадмал байдал бол Америкийн БНАСАУ-ыг дайсагнах бодлогын шууд үр дүн юм. Америк хоёр Солонгосын асуудлыг үүсгэсэн гол этгээдийн хувьд баруун тэнгисийн хилийг цэргийн мөргөлдөөн байнга үүсдэг газар болгосон гэжээ.

БНСУ харьяат тэнгисийн асуудлыг санаатайгаар зөрчиж БНАСАУ-ыг өдөөн хатгадаг бөгөөд түүний дараа хариуцлагаа БНАСАУ руу чихдэг. Үүний дүнд баруун тэнгисийн хилийг дайны хөлд дөхүүллээ гэж тайланд мөн шүүмжиллээ.

БНСУ-ын ганц талаасаа тогтоосон "Умардын хил" хэмээх зааг шугамыг арилгаж, тэнгисийн хилийн шугамыг шударга, бодитой тогтоож, хоёр Солонгосын тэнгисийн зөрчил маргааны эх үүсвэрийг арилгахыг тус тайланд санаачилсан бөгөөд баруун тэнгисийн хилийн хурцадмал байдлыг намжаах нь өнөө цагийн хамгийн тулгамдсан ажил мөн гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе