• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Родриго Дутерте Филиппиний ерөнхийлөгчийн албан тушаалд орсонд баяр хүргэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-30 18:42:59

6-р сарын 30-нд Хятадын улсын дарга Ши Жиньпин Подриго Дутертед цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Филиппин улсын 16-дахь ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин: Хятад Филиппин хоёр орон бол мөнхийн хөрш юм. Сайн хөршийн найрсаг харилцаа бол хоёр орны мянгаад жилийн түүхэн уламжлал юм. Мөн эрхбиш баримтлах ёстой зөв зам мөн. Өнөөдөр Хятад Филиппиний харилцааны хөгжилд чухал боломж тохиож байна. Миний бие ноён ерөнхийлөгч тантай хамт, хоёр орны харилцааг сайжруулж, эрүүл тогтвортой хөгжүүлэхийг төлөө хичээн ажиллахад бэлэн байна. Бид чин үнэнч сэтгэлээр, сайн санааны үүднээс харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд хандвал Хятад Филиппиний харилцаа хамтын ажиллагаа сайн сайхан ирээдүйтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе