• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН голлох байр суурь баримтлахыг дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-26 15:30:30

25-ны өдөр гадаад харилцааны сайд Ван И, Хятад-АСЕАН-ы гадаад харилцааны сайд нарын хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд оролцов.

Шинэ нөхцөл байдалд, бүсийн хамтын ажиллагаанд АСЕАН голлох байр суурь баримтлахыг Хятад улс хэрхэн ойлгож дэмжих вэ гэсэн асуултад Ван И хариулахдаа, "бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН голлох байр суурь баримтлах нь түүхээсээ бүрдэж, бүс нутгийн хөгжлийн бодит шаардлагатай нийцэж, дэлхийн олон туйлшрах урсгалтай нийцнэ. АСЕАН нэгдэн нийлэхийг Хятадын тал хэзээд тууштай дэмжиж, АСЕАН-ы хамтын цогцын байгуулалтыг дэмжиж, бүсийн хамтын ажиллагаанд АСЕАН голлох байр сууриа хэвээр хадгалахыг дэмжинэ. Үнэн хэрэгтээ, дэлхийн том том гүрний дотроос Хятад улс хамгийн түрүүнд АСЕАН-ы голлох байр суурийг дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН жолоодох үүрэг гүйцэтгэхийг дэмжсэн юм. Түүнчлэн бид "зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд түрүүлж нэгдэн, АСЕАН-тай хамт "зүүн өмнөд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох гэрээ"-ний баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаагаа хамгийн түрүүнд илэрхийлсэн юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе