• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы асрамжийн газар дайралтад өртжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-26 16:58:02

Орон нутгийн цагаар 26-ны өдрийн үүрийн 2 цаг 30 минутад Японы 26 настай нэг эрэгтэй хүн Канагава кений Сагами хотын "Цукуи Ямаюри хүрээлэн" гэх асрамжийн газарт хэрцгий балмад хэрэг үйлдэж, одоогийн байдлаар, 19 хүний амийг хөнөөж, 20 гаруй хүн шархдаж, шархагсдын биеийн байдал хүнд байна.

Сатоши хэмээх нэртэй эрэгтэй мөн өдрийн үүрийн 3 цагийн үеэр орон нутгийн цагдаагийн газарт өөрөө очиж хэрэг үйлдсэнээ хүлээсэн байна. Цагдаагийн газраас "Хэрэг үйлдсэн эрэгтэй "Цукуи Ямаюри хүрээлэн"-д ажиллаж байсан бөгөөд цагдаагийн газарт очихдоо авч явсан цүнхэнд нь хутга мэс олон байсан байна. Асрамжийн газарт бусдыг хутгалж амь насыг нь хохироож, шархдуулсан гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн хэргээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ертөнцөөс зайлуулах" гэсэн юм гэж өчсөн" хэмээн мэдээлсэн байна.

Цагдаагийнхан уг хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийг ойр хавийн эмнэлэгт хүргэн яаралтай эмчилгээ хийлгэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе