• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Суданы байдлыг намжаах талаар хийсэн ажлаа танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-27 10:35:40

26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан асуултын хариу болгож, Өмнөд Суданы байдлыг намжаах талаар Хятад улсын хийсэн ажил байдлыг танилцуулав.

Лү Кан хэлэхдээ, өмнөд Суданы байдалд гэнэт өөрчлөлт орсны дараа, Хятадын тал өмнөд Суданы асуудлаарх бусад эвлэрүүлэгч гол талуудтай нягт харилцан уялдаж, идэвхтэй ятган хэлэлцэж, Өмнөд Суданы мөргөлдөгч хоёр тал галын дайралтаа түргэн зогсоож, яриа хэлцлээ эхлүүлэх асуудлыг урагшлуулсан юм гэжээ.
Сүүлийн үед, Хятадын засгийн газрын Африкийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч, элчин сайд Жүн Жяньхуа, Кени, Уганда, Этиоп зэрэг орноор айлчилж, Кенийн Гадаад харилцааны сайд, Угандагийн Гадаад харилцааны яамны байнгын нарийн бичгийн дарга, Африкийн холбооны энх тайван хийгээд аюулгүйн комиссын албан тушаалтнуудтай уулзаж, талуудтай санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Тусгай төлөөлөгч Жүн Жяньхуа Хятадын талын байр суурийг танилцуулж хэлэхдээ, "Африкийн орнууд өөрийн арга барилаар асуудлаа зохицуулахыг Хятадын тал дэмжиж, бүс нутгийн орнууд болон зүүн Африкийн засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага буюу IGAD, өмнөд Суданы холбогдох талтай уялдаа холбоотой байхыг дэмжиж, холбогдох талуудтай уг асуудлаар нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, өмнөд Суданы энх тайвны үйл явцыг үргэлжлүүлэн урагшлуулахад бэлэн байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе