• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернэтийн ноцтой халдлагатай тэмцэх бодлогын удирдамж нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-27 15:27:41

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бодлогын шинэ удирдамжийг батлан зөвшөөрч, АНУ-ын засгийн газар интернэтийн ноцтой халдлагатай хэрхэн тэмцэх тухай анх удаагаа нарийвчлан тайлбарлаж, түүнчлэн интернэтийн халдлагын хүнд хөнгөний талаарх байнгын стандартыг нийтэлжээ.

Энэ өдөр Цагаан Ордноос гаргасан мэдэгдэлд, АНУ-ын засгийн газраас тогтоосон "интернэтийн томоохон хэрэг" гэдэг нь АНУ-ын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, дипломат харилцаа, олон нийтийн итгэл үнэмшил, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй "тодорхой хохирол"-ыг үүсгэх интернэтийн ажиллагаа гэж хэлнэ. Интернэтийн томоохон хэрэг гарсны дараа, АНУ-ын засгийн газраас заналхийлэлээр тэмцэх, эд хөрөнгөөр хариу авах болон нууц мэдээллээр дэмжих зэрэг гурван талын үйл ажиллагаагаар хариу өгч, тусгайлан хариуцдаг холбооны байгууллагыг тогтоох болно гэжээ.

Бодлогын удирдамжийн нэгэн хэсэг болсны хувьд, Цагаан Ордноос интернэт халдлагын хүнд хөнгөний талаарх тогтмол стандартыг анх удаагаа нийтэлж, 0-5 буюу нийтдээ 6 зэрэглэлд ангилах болно, энэ нь даруй үндсэн, бага, дунд, өндөр, хүнд ноцтой болон яаралтай зэргээр ангилж, 3-р зэрэглэлээс дээш бол "интернэтийн томоохон хэрэг"-т тооцож, дээр өгүүлсэн бодлогын удирдамж дахь засгийн газрын тэмцэх механизмыг хэрэгжүүлэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе