• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Ли Кэчян нар халдлагатай холбогдуулан Афганистаны удирдагчдад цахилгаан илгээлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-27 15:14:22

Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нар өнгөрөгч амратын өдөр Афганистаны ерөнхийлөгч Мохамед Ашараф Гани, ерөнхий сайд Абдуллах нарт тус тус цахилгаан утас илгээж, Афганистанд ноцтой террорист халдлага гарсанд холбогдуулан болгоон тохинуулж байгаагаа илэрхийллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин болгоон тохинуулах цахилгаандаа, Кабул хотод ноцтой террорист халдлага гарч, олон хүн амь үрэгдэж гэмтэж шархадсан мэдээг цочирдон хүлээж авлаа. Би Хятадын засгийн газар ард түмний өмнөөс болон хувиасаа амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд ой гашууг нь хуваалцаж, болгоон тохинуулж байна. Хятадын тал аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцдэг бөгөөд энэхүү ноцтой террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Афганистаны засгийн газар ард түмний терроризмтой тэмцэж улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг Хятадын тал тууштай дэмжиж байна гэжээ.

Ерөнхий сайд Ли Кэчян тохинуулгын цахилгаандаа, "Кабулд террорист халдлага гарч, олон хүн амь насаа алдаж гэмтэж шархадсан тухай мэдээг цочирдон хүлээж авлаа. Хятадын тал энэхүү халдлагын хэргийн буруутанг хатуу зэмлэн буруушааж байна. Хятадын засгийн газрын өмнөөс амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд ой гашууг нь хуваалцаж болгоон тохинуулж байна. Хятад улс аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцдэг. Афганистаны засгийн газрын улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалан терроризмд цохилт өгөх цуцалтгүй хүчин чармайлтыг бүхий л талаар дэмжих болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе