• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Их 20"-ийн залуучуудын чуулган нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2016-07-27 15:13:36

2016 оны "Их 20"-ийн бүлгийн залуучуудын чуулган 7-р сарын 27-ны өдөр Шанхайд нээгдэж, Бүх Хятадын Залуучуудын Холбооны дэд дарга Жөү Чанкүй, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Шанхай хотын хорооны дэд дарга Шүй И бө, Фү Дань Их Сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Вэй Шяопэн, сургуулийн захирал Шүй Ниншэн нар нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.

Энэ удаагийн чуулган нь "Залуучууд шинийг санаачлахыг нэмэгдүүлж, хамтын хүсэл мөрөөдлөө биелүүлье" уриан дор зохиогдож байгаа бөгөөд "Их 20"-ийн бүлгийн гишүүн болон урилгаар оролцож байгаа орнууд, олон улсын байгууллагын залуучуудын төлөөлөл гээд 100 гаруй хүн оролцож байна.

Чуулганаар "ядуурлыг арилгах болон хамтын хөгжил", "инновацын сэтгэхүй болон үйлс босголтын практик", "нийгмийн голч байдал болон эрхийн тэнцвэр", "ногоон амьдрал болон тогтвортой хөгжил", "түншийн харилцаа болон дэлхийн эдийн засгийн менежмент" зэрэг сэдвийг хөндөж, сонсгол мэдээ нийтлэн, 2016 оны "Их 20"-ийн бүлгийн чуулганы бэлтгэл ажлын комиссод дэвшүүлнэ. Хуралд оролцогсод 18-30 насны залуучууд юм байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе