• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2025 онд цөм болсон зангилаа техниктээ бусдыг түшиглэж байсан байдлаа өөрчилэх болно

CRI       (GMT+08:00) 2016-07-27 21:01:29

Хятадын албанаас 7-р сарын 27-нд "Үндэсний мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн стратегийн хөтөлбөр"-ийг нийтэлжээ. Энэ бол Хятад улсын ирээдүйн 10 жилийн мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн хөтөлбөр болно. Хятад улс 2025 он гэхэд үндсэн зангилаа техниктээ бусдыг түшиглэж байсан байдлаа өөрчлөхөөр төлөвлөж байна.

Уг хөтөлбөрийн дагуу, 2020 онд 3G,4G сүлжээ Хятадын хот хөдөөг бүрхэж, 5G техникийн судалгаа стандарт зангилаа ахицтай болох болно. Мэдээллийн хэрэглээ 6 триллион юаньд хүрч, электрон худалдаа 38 триллион юань хүрэх болно. Цөм болсон зангилаа техникийн зарим салбарт олон улсын тэргүүний төвшинд хүрсэн Хятад-АСЕАН-ын мэдээллийн сүлжээг байгуулж, интернетийн сүлжээн дэх Торгоны замыг эхлэн бий болгоно.

2025 онд хурдны сүлжээг газар сайгүй хүргэж, мэдээллийн хэрэглээг 12 триллион юаньд хүргэнэ. Электрон худалдаа 67 триллион юань хүрэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе