• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын Соёлын Наадам" Арын Сайхан Хангайд болов

CRI       (GMT+08:00) 2016-08-08 15:59:41

"Хятадын Соёлын Наадам" 8-р сарын эхний зуны дэлгэр өдрүүдэд Архангай аймагт амжилттай сайхан боллоо. Нартай хуртай, дуутай хууртай, инээд баясал цалгиж, найрсаг хөршийн найрамдал нөхөрлөлийн халуун дотно уур амьсгал бялхсан энэхүү соёлын наадмыг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, МУ-ын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулсан юм.

8-р сарын 3-нд хот хөдөөгүй халуун нар шарж, хэт халж байсан ч наадам эхлэхийн урьд шөнө Архангайд аадар бороо асгарч, хатаж хорвойсон цэцэг навч амилан сэргэж, Арын сайхан хангайд сэрүүн салхи сэвэлзэн, сэтгэл сэргэм таатай байсан нь соёлын наадмыг тэнгэр хангай хүртэл таалан хүлээж авч байх шиг санагдсан. Цэнхэр хөх тэнгэрт хөвөн цагаан үүл нүүсэн 8-р сарын 4-ний өглөө Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнөх Дэмид генералын нэрэмжит талбайд соёлын наадмын нээлт ёслол төгөлдөр болов.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе