• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалтыг урагш ахиулж, зам дагуух орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-17 18:28:50

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинвпин 17-нд АИХ-ын ордонд "Нэг бүс нэг зам" байгуулалтыг ахиулах ажлын хуралд оролцсон бөгөөд чухал үг хэлсэн байна. Тэрээр онцлохдоо, туршлагаа дүгнэж, итгэлээ бэхжүүлэн, ахицаа нэмэгдүүлж, бодлогын харилцаа холбоо, дэд бүтцээр холбогдон, худалдаа нэвтрүүлэх, санхүүгийн хобоолол, иргэдийн уялдаа холбоог төвлөрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны сүлжээ, шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны хэв загвар, олон төрлийн хамтын ажиллагааны индрийг байгуулж, ногоон торгоны зам, эрүү торгоны зам, ухаалаг торгоны зам, энх тайван торгоны замыг бий болгож, "Нэг бүс нэг зам" байгуулалтыг урагш ахиулан, энэ байгуулалтаар зам дагуух орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, "Нэг бүс нэг зам" байгуулалтын ажлын удирдах хэсгийн дарга Жан Гаоли хурлыг даргалжээ.

Ши Жиньпин: эдүгээ, 100 гаруй улс орон, бүс нутгийн байгууллага энэхүү байгуулалтад оролцсон бөгөөд бид 30 гаруй зам дагуух орнуудтай "Нэг бүс нэг зам" байгуулалтыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Түүнчлэн 20 гаруй орнуудтай олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд НҮБ зэрэг олон улсын байгууллага ч идэвхтэй байр суурь авч байна. Мөн Азийн дэд бүтцийн банк, Торгоны замын фондоор төлөөлөл болгосон санхүүгийн хамтын ажиллагаа ч тасралтгүй эрчимжиж, нэг бүлэг нөлөөлөх хүчин бүхий төслүүдийг аажмаар хэрэгжүүлж байна гэж онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе