• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Мьянмарын төрийн зөвлөхтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-18 19:57:47

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 18-нд Бээжинд Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай хэлэлцээ хийлээ. Ли Кэчян хэлэхдээ, Мьянмарын талтай уламжлалт найрамдлаа үргэлжлэн бэхжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
  
Хэлэлцээнээс өмнө, ерөнхий сайд Ли Кэчян АИХ-ын ордонд Аун Сан Су Чжид зориулан угтах ёслол зохион явууллаа. Ли Кэчян хэлэхдээ, төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай уулзсандаа маш баяртай байгаа бөгөөд Хятадад айлчилж буйд баяртай байна. Энэ бол түүний Мьянмарын төрийн зөвлөхийн тушаалд орсны дараа Хятад улсыг айлчлалынхаа тэргүүн орон болгож, Мьянмарын засгийн газар, төрийн зөвлөхийн хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харууллаа, үүнийг Хятад улс сайшааж байна. Тэрчлэн танай энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Аун Сан Су Чжи хэлэхдээ, миний энэ удаагийн айлчлалыг халуунаар хүлээн авсан Хятадын талд баярлаж байна, энэ нь Хятад улс хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилдгийг харуулж байна. Эдүгээ дэлхийн байдалд гүнээ өөрчлөлт гарч байна, иймээс хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэхийг хүсэж байна. Энэ удаагийн айлчлал маань бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэж байна гэжээ. \Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе