|
|
||
Их 20-ын бүлгийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалт удалгүй эхлэх гэж байна. "Илүү үр ашиг бүхий дэлхийн эдийн засаг банк санхүүгийн засаглал" нь хэлэлцэх гол сэдвийн нэг юм. Европын олон улс төрч, эрдэмтэн судлаачид, Их 20-ын бүлэг банк санхүүгийн засаглалыг боловсронгуй болгохыг ахиулах талаар Хятад улс энэ онд ололт амжилтад хүрсэн, Их 20-ын Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн банк санхүүгийн системийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.
Брюссель дэх нэр нөлөө бүхий зөвлөхүүдийн байгууллага болох Бруегел эдийн засгийн судалгааны газар саяхан гаргасан нийтлэлдээ, Хятад улсын нөлөөлөх чадвар дэлхийн хэмжээнд түргэн хурдтай нэмэгдэж, олон улсын банк санхүүгийн системд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэх болж байна гэж тэмдэглэжээ.
Бруегел эдийн засгийн судалгааны газрын дарга Гунтрам Волфф сурвалжлагчид хэлэхдээ, Их 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтын санхүүгийн засаглалын тухай хэлэлцэх сэдэв нь Европт маш чухал. Хөрөнгийн бирж, бондын зах зээл зэрэг шууд хөрөнгө хуримтлуулах зах зээл харьцангуй хөгжингүй бус учраас Европын санхүүгийн систем дэх банкнуудын эзлэх харьцаа дэндүү их, түүнчлэн банкны салбарын хямрал Европын зарим оронд газар авах эрсдэлтэй тул санхүүгийн засаглалын сайн арга зам шаардагдаж байна гэжээ.
Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн үйл хэрэг хариуцсан комиссар Пиерре Московичи, "Шинэ эдийн засгийн цогц, ялангуяа Хятад улс олон улсын санхүүгийн системд нэгдэх нь Европын холбоонд ашигтай юм". "Хятад улс дэлхийн эдийн засаг, санхүүгийн засаглалын өөрчлөлтийг түргэтгэх, ялангуяа шинэ эдийн засгийн цогц болон хөгжиж буй орнуудын дуу хоолой, төлөөлөх чанарыг дээшлүүлэхийн тулд хичээн зүтгэсээр ирсэн. Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл хөгжлийн талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Европын холбоо дэмжинэ" гэжээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |