• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа илүү чухал гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-28 16:42:19
Сенегалын ерөнхийлөгч Маки Салл урилгаар Их хорийн бүлгийн удирдагчдын дээд хуралд оролцохоор Ханжөү рүү явахаасаа өмнө Хятадаас тус оронд суугаа хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө, Африкийн хөгжлийн шинэ ойлголтын хувьд, бага тусламж авч, хөрөнгө оруулалт хийгээд хамтын ажиллагааг илүү чухалчлах болно. Энэ удаагийн дээд хурлаар би яаралтай уламжлахыг хүсэж буй мэдээлэл бол энэ юм гэжээ.

Маки Салл ерөнхийлөгч хэлэхдээ, "Африкт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа шаардагдаж байна. Африкчуудын шинэ ойлголт бол бага тусламж авах болно. Учир нь зөвхөн тусламжийн хувьд, нэг орон, нэгэн эх газрын хөгжлийг урагшлуулж чадахгүй юм. Бид бусад оронтой харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх хамтын ажиллагааны харилцаа тогтоох ёстой. Хамтын ажиллагааны иймэрхүү харилцаа Африкийн олон орны засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хүнд хөгжлийн эх баялаг хангах болно. Иймэрхүү эх баялаг тийм ч үнэтэй биш, гэвч тэр нь урт хугацаанд тогтвортой байх болно" гэжээ.

Энэ онд Хятадын Ханжөүд болох Их хорийн дээд хурал дэлхийн эдийн засаг ялангуяа Африкийн эдийн засгийн хөгжилд тустай байх болно гэдэгт Маки Салл гүнээ итгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе