• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын түвд соёлын солилцооны баг БНСУ-д айлчилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-28 15:59:43

Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны зохион байгуулсан Хятадын түвд соёлын солилцооны баг 24-нөөс 28-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж байна.

Айлчлалын хугацаанд солилцооны баг БНСУ-ын нийслэл Сөүл хот, Түвдийн найрсаг хороолол Гуеонгнам зэрэг газарт БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамны албаны хүмүүс болон холбогдох албаны газрын мэргэжилтэн, дипломат ажилтан, шашны хүмүүстэй уулзлаа. Солилцооны багийнхан сүүлийн жилүүдийн Түвдийн эдийн засаг, нийгэм, экологи, соёл зэрэг талаарх хөгжлийн үр дүнгээс танилцуулж, тухайн орны хүмүүстэй буддын шашны соёлын солилцоо өрнүүлэхийн зэрэгцээ харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцжээ.

БНСУ-ын ерөнхий сайдын орлогч асан Юун Деок-хон, БНСУ-ын иргэд түвд соёлын талаар ойлголт дутмаг байсан, харин энэ өдрийн арга хэмжээгээр дамжин Түвдийг улам сайн ойлгох болсон. Энэ бол сайн эхлэл гэдэгт би итгэж байгаа бөгөөд хойшид Хятадын Түвд болон БНСУ хоорондын аялал жуулчлал, буддын шашны соёл, байгаль орчин зэрэг олон салбар дахь найрсаг солилцоо, хамтын ажиллагаа улам идэвхэжнэ гэдэгт найдаж байна гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе