• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Турк Сирийн хойд нутгийн Курдуудын зэвсэгт хүчнийг дайрчээ

CRI       (GMT+08:00) 2016-08-29 10:19:51

Туркийн арми 28-нд Сирийн хойд нутгийн Курдуудын зэвсэгт хүчнийг агаараас дайрч, 25 зэвсэгт этгээдийг устгасан байна.

Туркийн Зэвсэгт хүчний ерөнхий штабын нийтэлсэн мэдэгдэлд, 28-ны өглөө террорист бүлэглэл Курдчуудын Ажилчны Намын Сири дэх салбар - Сирийн ардчилсан холбооны нам болон "Ардын хамгаалах арми" зэвсэгт хүчинд агаараас дайралт хийж, тэдний эзэлсэн 5 байшин цогцолборыг устгав. Туркийн арми террорист этгээдийн халдлагад өртсөний дараа агаараас дайралт явуулсан гэсэн байна.

Туркийн армийн нэгэн танк 27-ны орой Сирийн хойд нутгийн Жараблусын ойролцоо минометийн дайралтад өртөж, 1 Турк цэрэг амиа алдаж, 3 цэрэг шархдав. Халдлага үйлдсэн "Ардын хамгаалах арми"-ын 3 зэвсэгт этгээдийг Туркийн арми баривчлав гэж Туркийн мэдээллийн хэрэгсэлд мэдээлжээ.

Сирийн ардчилсан холбооны нам, зэвсэгт хүчний салбар болон Туркийн Курдчуудын ажилчны нам бүгд террорист байгууллага юм. Тус бүлэглэлийн Турк, Сирийн хилийн бүс нутаг дахь өргөн цар хүрээний үйл ажиллагаа нь Туркийн дотоодын тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд нөлөө болно гэж Туркийн засгийн газар үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе