• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ-ын соёлын сайд нарын уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2016-08-29 11:19:39

Хятад, Япон, БНСУ-ын соёлын сайд нарын 8-р хурал 28-нд БНСУ-ын Чежү аралд болов. Тус хуралд Хятадын Соёлын яамны дэд сайд Дин Вэй, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Кин Жун Док, Японы Соёл шинжлэх ухааны сайд Хироказу Мацуно болон гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрын төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн хурал нь, Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 6-р хурлын соёлын салбарын холбогдох үр дүнг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Тус хурлаар гурван тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх талаар санал солилцож, "Чежүгийн хамтарсан баримт бичиг"-ийг батлав. Уг баримт бичигт гурван орны хамтран ажиллах гол салбар болон хамтын ажиллагааны төслийг улам тодорхой тогтоож Хятад, Япон, БНСУ-ын сайдын хэмжээний 9 дэх хурлыг 2017 онд Японд хийхээр тогтжээ.

Улам сайн төлөвлөлт хийхийн тулд, гурван тал шинэ эрин цагийн Хятад, Япон, БНСУ-ын соёлын солилцоо, хамтын ажиллагааны хэв загварыг бүтээн байгуулах тухай нийтлэг ойлголтод хүрчээ. Хятадын тал, "Хятад, Япон, БНСУ-ын соёлын хамтын хөгжлийн төлөвлөгөө", "Хятад, Япон, БНСУ-ын соёлын түншлэлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх, дахин сэргээсэн Хятад, Япон, БНСУ-ын соёлын аж үйлдвэрлэлийн форумыг сайтар зохион байгуулах санаачилга дэвшүүлэв.

Хурлын үеэр Хятадын Чанша, БНСУ-ын Даегу, Японы Киото зэрэг хотод 2017 оны "Зүүн Азийн соёлын төв" гэсэн өргөмжлөл цол олгож, түүнчлэн Хятад, Япон, БНСУ-ын хамтарсан тоглолт зэрэг соёлын арга хэмжээ хамтран зохиожээ. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе