• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинзо Абегийн яриаг Хятадын тал няцаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-29 16:27:01

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн 6 дахь удаагийн Япон, Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн Номхон далай, Энэтхэгийн далай дахь аяллын эрх чөлөө гэгч зохисгүй үг яриатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны дэд сайд Жан Мин 28-нд няцаалт хийжээ.

27-нд Кенийн нийслэл Найробид зохиогдсон Япон, Африкийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд Шинзо Абе, "Энэтхэгийн далай, Номхон далай Ази, Африкийг холбож байна. Японд энэ хоёр их далайг "аялалын эрх чөлөөтэй, хуулийн засаглалыг хүндэтгэсэн" бүс болгохыг нэмэгдүүлэх үүрэг хариуцлага бий" гэж хэлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Япон, Африкийн дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд урилгаар оролцсон Хятадын ГХЯ-ны дэд сайд Жан Мин сурвалжлагчид хэлэхдээ "2015 онд Хятад, Африкийн худалдааны хэмжээ 180 тэрбум ам. доллар хүрсэн. Хятад, Африк хоорондын худалдаанд нэлээд зонхилох хэсэг нь далайн тээвэрт түшиглэсэн бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далайгаар тээвэрлэсэн юм. Хятад, Африкийн худалдаанаас гадна Хятад улс ба Ойрхи Дорнод, Хятад, Европын худалдаа бүгд л энэ аялалын замаар явагдаж байна. Олон жилийн туршид энэ далайн бүсэд аялалын эрх чөлөөний талаар ямар ч асуудал гараагүй" гэсэн байна.

Жан Мин, Японы засгийн газар Япон, Африкийн дээд хэмжээний уулзалтын өмнөх дээд зиндааны хуралд аялалын эрх чөлөөний асуудал гэгчийг дурдсан явдал нь Япон, Африкийн дээд хэмжээний хурлыг улс төржүүлэх ихээхэн хүсэл зорилттой байгааг харуулав. Энэ удаагийн дээд зиндааны хуралд, илтгэл тавигч Африкийн буй бүх орнууд хурлыг улс төржүүлэхийг санал нэгтэй эсэргүүцэж, эцэстээ Японы тал арга бус холбогдох агуулгыг санаачилгын хөтөлбөрөөсөө хассан байна. Энэ нь шударга ёс үүрд хүмүүсийн сэтгэлд оршихыг харуулсан" гэжээ.

Хөгжил ба иргэдийн амьжиргааг сайжруулах нь Африк тивийн өнөөгийн гол үүрэг юм. Зарим хүмүүс бусад бүс нутгийн асуудлыг авчраад Африкийн хөгжлийг харшлах нь буруу" хэмээн онцолжээ.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе