• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Африктай өрнүүлэх хамтын ажиллагаа хэрэгжилтээр гол болгох ёстой

CRI       (GMT+08:00) 2016-08-29 16:27:59

Найробид зохиогдсон 6 дахь удаагийн Африкийн хөгжлийн тухай Токиогийн олон улсын хуралд ажиглагчаар оролцсон Хятадын ГХЯ-ны дэд сайд Жан Мин 28-нд Хятадын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, "Африктай хамтын ажиллагаа өрнүүлэх тухай олон улсын хурал цуглаан зөвхөн уриа хашхираад, зорилт тавих нь нэмэргүй, харин тогтуунаар Африкийн хамт амлалтыг үнэнхүү үр дүнтэй болгож, Африкийн ард түмэнд ашиг тус хүртээх нь зүйтэй" гэсэн байна.

Жан Мин, Африкийн болон дэлхийн ард түмэн улс орнуудаас Африктай өрнүүлсэн хамтын ажиллагаанд үнэлгээ өгөхдөө, хэрэгжсэн үр дүнг нь чухал болгохоос биш харин ямар ямар амлалт хийснийг нь харах биш. Олон улсаас Африктай хамтран ажиллахын чухлыг хөтлөн дагуулагч болсны хувьд Хятад улс, Африк дахь олон улсын хамтын ажиллагааны түншүүд улам олон болохыг хүсэж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хамт, Африкийн эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад оролцож, хамтын ажиллагаагаар амжилт гаргаж, хамтдаа хөгжихөд Хятадын тал бэлэн байна" гэв.

Хятад улс бол Африкийн хамгийн том худалдааны түнш төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгээс Африктай хамтран ажиллахад хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгэж байна. Бүрэн бус статистик тоо баримтад дурдахдаа, өнгөрсөн жилийн 12-р сард зохиогдсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалт өндөрлөснөөс хойших хагас жил гаруйн хугацаанд Хятад, Африк хоёр тал 240 гаруй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, холбогдох нийт мөнгөн дүн нь 50 тэрбум ам.доллароос давжээ. Өмнөх сард зохиогдсон дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийн зохицуулагчдын хуралд Хятад, Африкийн "10 том хамтын ажиллагааны төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн ахицад Африк тивийн орнууд сэтгэл ханамжтай байгаа гэсэн юм.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе