• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын "Их 20"-ийн бүлэгт үзүүлсэн хувь нэмэр ил тод

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-29 17:21:36

Жүн Шинь Агентлагийн мэдээ: "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хурал удахгүй болох гэж байна. Хятадын Сангийн яамны сайд Лөү Живэй сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Их 20"-ийн бүлгийн банк санхүүгийн асуудлыг энэ оны эхээр үндсэндээ зохицуулсан. Үүнд Хятадын хувь нэмэр "ил тод" байна" гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Өдгөө дэлхий нийтийн эдийн засгийн байдал тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж, эрсдэл урт удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай болж байна. Нийт дэлхийн хүн амын бүтцийн тогтолцооны өөрчлөлт, үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт буурч байгаа зэрэг шалтгаанаас болж, өсөлтийн бууралт нь "шинэ төлөв байдал" болсон байна. Ерөнхий эрэлт хэрэгцээ хүрэлцэхгүй, олон улсын банк санхүүгийн зах зээл хямрал ихтэй, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйл газар авч байгаа нь дэлхийн нийтийн эдийн засгийн сэргээн босголтод өрсөлдөөн болж байна" гэжээ. Ийм байдалд 2016 оны "Их 20"-ийн бүлгийн банк санхүүгийн асуудал нь "Их 20"-ийн олон талын бодлогын зохицуулалтыг ахиулах, бүх дэлхийн эдийн засгийн өсөлт болон банк санхүүгийн тогтвортой байдлыг ахиулах талаар хүчин зүтгэл гаргаж байна" гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе