|
|
||
9-р сарын 4, 5-нд "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 11 дэх дээд уулзалт Хятадын Ханжөү хотноо нээгдэх гэж байна. "Их 20"-ийн бүлгийн даргалагч орон Хятад улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг "Шинэ бүтээмж, амьжиргааны хүч, уялдаа холбоо, багтаамжтай дэлхийн эдийн засгийг цогцлон бүтээе" гэж тогтоожээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед Хятад улс дэлхийн эдийн засагт шинэ арга зам нэмэрлэхийг талууд хүсэн найдаж байна. "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нь дэлхийн эдийн засгийн засаглалд "Хятадын арга төсөл"-ийг хангах болно гэж мэргэжилтэн судлаачид үзжээ.
Хятад улс 2015 оны 12-р сард албан ёсоор "Их 20"-ийн бүлгийн даргалагч орны үүргийг хүлээн авснаас хойш дэлхийн эдийн засгийн засаглалд "Хятадын арга төсөл"-ийг хангахаар зорин тэмүүлж ирсэн юм. "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтад хэлэлцэхээр товлосон өсөлтийн арга хэлбэрээ шинэчлэх, илүү үр ашиг бүхий дэлхийн эдийн засаг банк санхүүгийн засаглал, эрчимтэй олон улсын худалдаа хөрөнгө оруулалт, багтаамжтай мөртөө уялдаа холбоотой хөгжил зэрэг чухал сэдвүүд нь бүгд Хятад улсын үзэл бодлыг тусган илэрхийлж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч сулавтар байгаа бөгөөд өсөлт нэмэгдлийн шинэ эх үүсвэр олох нь яаралтай шаардагдаж байна. Тун саяхан ОУВС болон Дэлхийн Банк бүгд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа багасгав. Хятад улс анх удаа "өсөлтийн арга хэлбэрээ шинэчлэх"-ийг "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтын чухал хэлэлцэх сэдэв гэж үзэж байна. Энэ нь Хятадын онцлог шинжийг ихээхэн агуулсан юм. Учир нь Хятад улсын "13-р таван жил"-ийн төлөвлөгөө шинэ бүтээмжийг улс орныхоо ерөнхий хөгжлийн зангилаа асуудлыг чухалчилж байна. Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын институтийн судлаач Чэнь Фэн-ин, Хятад улс анх удаа "өсөлтийн арга хэлбэрийг шинэчлэх"-ийг гол асуудал болгон тавьсан нь, шинэ аж үйлдвэрийн хувьсгал, дижитал эдийн засаг зэрэгт боломж бий болгон, шинэ бүтээмжийг урагшлуулан, дэлхийн эдийн засгийн шинийг бүтээх өсөлт хөгжилд шинэ зураг төлөвлөгөө тогтоох явдал юм" гэжээ.
"Өсөлтийн арга хэлбэрийг шинэчлэх гэдэг нь технологи, механизм, зах зээлийн үзэл ойлголтын шинэчлэлүүд байх шаардлагын улмаас аж үйлдвэрийн шинэ өөрчлөлт, дижитал эдийн засаг, үүлэн тооцоо, хил дамнасан цахим худалдаа зэргийг гаргасан байна. Тухайлбал шинэ үзэл бодол, шинэ үзэл ойлголт, шинэ технологийн дагуу дэлхийн эдийн засгийн өсөлт тааруухан байдалд шинэ боломжоор хангаж, шинэ амьдралын хүчтэй болгохыг хүсэж буй явдал юм" гэв.
"Бүтцийн чанартай өөрчлөлт" нь "Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурлын өсөлтийн арга хэлбэрийг шинэчлэх сэдвийн гол агуулга юм. Хятад улс анх удаагаа бүтцийн чанартай өөрчлөлтийг банк санхүүгийн бодлоготой зэрэг дурдаж байгаа нь уг дээд хуралд бүтцийн чанартай өөрчлөлтөөр дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийг эрчимжүүлэхийг хүсэж буй явдал юм" гэж Хятадын Ардын их сургуулийн банк санхүүгийн дээд сургуулийн дэд захирал Жао Шижунь үзэж байна.
"Энэ ээлжийн эдийн засгийн цэгцлэлт нь үелэлийн чанартай байнгын зохицуулалт биш. Бидний ердийн хэлдэг үелэлийн эсрэг банк санхүүгийн бодлогоор зохицуулах явдал биш. Харин гүн давхаргын бүтцийн чанартай зөрчлийг зохицуулах асуудал. Ийнхүү бүтцийн чанартай өөрчлөлт нь маш чухал бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлт болон хөгжлийг ахиулах чухал зүйл юм" гэв.
Хөгжиж буй том орон болон эдийн засгийн шинэ цогцын төлөөлөгчийн хувьд бүх дэлхийн эдийн засаг болон банк санхүүгийн сайжралт өөрчлөлтийг түргэтгэх талаар Хятад улс хичээн зүтгэсээр ирсэн юм. "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хурлын хувьд ч гэсэн бүх дэлхийн эдийн засаг болон банк санхүүгийн нэн өндөр үр ашигтай сайжралт өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлэх болно. Үүний тулд Хятад улс олон улсын банк санхүүгийн бүтцийн ажлын хэсэг ажиллуулж, нэн тогтвортой хийгээд уян хатан чанартай олон улсын банк санхүүгийн бүдүүвч байгуулахыг урагшлуулж, ихээхэн үр дүнд хүрсэн юм. Зао Шижюнь хэлэхдээ "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хурлаар, Хятад улс бүх дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн сайжралт өөрчлөлтийг урагшлуулах талаар "өөрийн үзэл баримтлал"-аа дэвшүүлэх болно" гэжээ.
Хятад улс анх удаагаа ногоон банк санхүүг "Их 20"-ийн хэлэлцэх хөтөлбөрт оруулснаар, энэ асуудлаарх анхны ерөнхий тайлангаар дамжин бүх дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих болно.
Хятадад хийх гэж буй "Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурал өнөөгийн бодит худалдаа хийгээд хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд удааширсан асуудлыг авч хэлэлцэн, худалдаа болон хөрөнгө оруулалт хэмээх хоёр том өсөлтийн "тулах хүчний" эргэлтийг улам идэвхжүүлэх болно. Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судалгааны хэлтсийн дарга Шюй Хунцай хэлэхдээ "олон улсын худалдаа хийгээд хөрөнгө оруулалтын хүчирхэг байдал нь "Хятадын төсөл"-ийн гол зүйл болох юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ "Одоо Дохагийн уулзалт, ДХБ зэрэг олон талт худалдааны бүдүүвч харш саадад тулгарч, зогсонги болоод байна. Гэвч Хятад улс энэхүү том далбаагаа өндөрт өргөж, эдийн засгийн даяарчлал, худалдааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтыг хялбарчлах зэргийг нэмэгдүүлэх ёстой. Одоо дэлхийн чөлөөт худалдааны систем тархай бутархай, эмзэг буурай байна. Гэвч бүс нутгийн чанартай, олон талт болон хоёр талт худалдааны хамтын ажиллагаанд багтаамжтай, нээлттэй байр сууриар хандаж, олон ивээх үзлийн гадуурхлыг эсэргүүцэх ёстой" гэжээ.
"Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурлаар 30 орчим төрлийн үр бүтээлээр тохиролцох эрмэлзэлтэй байгаа учир хамгийн элбэг баялаг үр дүнтэй хурал болох болно. Дэлхий нийтийн анхаарал Хятад руу чиглэж байна. Хятад улс бодит төслөөрөө дэлхийн эдийн засгийн сайжралтад хувь нэмрээ оруулах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |