• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баяннуур хот Монгол улсад жимс жимсгэнэ, хүнсний ногоо экспортолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-09 10:59:02

8-нд Өвөр Монголын Баяннуур хотын Линхэ дүүргийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн паркт хүмүүс жимс жимсгэнэ, хүнсний ногоог яаралтай машинд савлаж байлаа. Дараа нь 4000 кг жимс жимсгэнэ, хүнсний ногоо тээсэн тээврийн машин Ганцмод боомтыг чиглэж, мөн өдрийн үдээс хойно боомтоор Монгол улсын хилд албан ёсоор нэвтэрчээ. Энэ нь Баяннуур хот умарш нээлттэй байх стратегийг хэрэгжүүлэн чухал алхам хийснийг харуулж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Баяннуур хотын Линхэ дүүргийн хуурай замын боомт 2015 оны 12-р сарын 9-нд албан ёсоор ашиглалтад орсноос хойш, Ойрхи дорнод, Европ Америк зэрэг 40 гаруй орнуудад үр цөмийн төрөл, хуурайшсан хүнсний ногоо зэргийг нийт 530 контейнер 12 мянга гаруй тонн экспортолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе