МУ-д БНХАУ гал унтраах авто машин бэлэглэв

CRI       (GMT+08:00) 2016-09-09 15:45:56

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар МУ-д нийлүүлж буй ой хээрийн гал түймэр унтраах авто машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 9-р сарын 9-ний өдөр МУ-ын Онцгой Байдлын Ерөнхий Газарт боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Хүрэлсүх нар ёслолын ажиллагаанд оролцож, үг хэлсэн бөгөөд хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үзэг зурлаа.

Энэхүү тусламжийн төсөлд дэлхийн шилдэг дэвшил бүхий гал унтраах 6 авто машиныг багтаасан нийт 2,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, багаж хэрэгсэл багтаж байгаа бөгөөд энэ нь МУ-ын гал түймэртэй тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хүн ардын аюулгүй амьдралыг батлахад тодорхой хэмжээний ач холбогдолтой юм. Эдгээр авто машиныг Улаанбаатар, Дорнод, Баянхонгор, Төв, Багануур зэрэг төв орон нутгийн Онцгой байдлын албанд хувиарлан хэрэглүүлэх юм байна.

\ Хятадын Олон Улсын радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл